Хэрэв та тэр эмнэлэгт очсон өдрөө эмчлүүлэхийг хүсч байгаа бол холбогдох эмчилгээний тасагтай холбоо барина уу. Эмчилгээний тасаг, эмчлэгч эмчээсээ хамаарч эмнэлэгт очсон өдрөө үзүүлэх боломжтой эсэх нь шийдэгддэг бөгөөд тухайн өдрийн эмчилгээний захиалгын байдлаас шалтгаалаад өөрчлөгдөж болох тул урьдчилан захиалга өгөх нь эмчилгээ хийлгэхэд тустай байх болно..
Захиалгат өдрөөс өмнөх асуудлын тусгай цонх ☎1599-7123 дугаарыг залгаснаар захиалга өгсөн хугацаагаа өөрчлөх эсвэл цуцлах боломжтой.
Анх удаагаа захиалга өгч байгаа бол хувийн мэдээллээрээ (нэр, иргэний бүртгэлийн дугаар, хаяг, утас г.м.) захиалга өгч болно. Үүнээс гадна өвчтөний өвчин болон шинж тэмдгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгснөөр тохирсон эмчилгээний тасгийн профессорын эмчилгээнд хамрагдахаар захиалга өгөх боломжтой. Давтан захиалга өгч байгаа бол бүртгэлийн дугаараараа л захиалга өгөхөд болно.
Төв байрны 1 давхрын үүдний хэсэг(баруун талд) 1-р цонх(анх ирж буй өвчтөний цонх) цонхон дээр CD-гээ бүртгүүлж, эмчилгээ хийлгэхэд болно.(эмчилгээ хийлгэхийн өмнө)
Эмчилгээ хийлгэсний дараа төлбөр төлөх цонхнууд болон хүнгүй төлбөрийн төхөөрөмж (kiosk) дээр төлбөрөө хийх боломжтой.
Эмчилгээний хүсэлтийн бичиг(1, 2 дугаар шатны эмчилгээний байгууллагаас авсан) авч ирэх, өвчтөний нэр, иргэний бүртгэлийн дугаар, гадаад паспортын дугаар, хаяг, утасны дугаар (гар утасны дугаарыг оруулаад), эмчилгээ хийлгэх эмчилгээний тасгийг тодорхой зааж бичин захиалга өгөх хэрэгтэй.
Зөвхөн банк болон кредит картын компаниудаас олгосон зээлийн картуудаар л төлбөр төлөх боломжтой.
Эмчилгээний тасгийн тухайн өдрийн эмчилгээний захиалгын байдлаас шалтгаалаад өөрчлөгдөж болох тул урьдчилан захиалга өгөх нь эмчилгээ хийлгэхэд тустай байх болно..
MRI шинжилгээний ерөнхий зарчим нь өвчин тус бүрийн нөхөн олговор авах боломжтой хүрээ болон тооцоолох стандартад хамрагдахгүй бол даатгалын нөхөн олговор авах боломжгүй юм. Өвчин тус бүрийн нөхөн олговор авах боломжтой хүрээ нь хорт хавдар, тархины хоргүй хавдар болон тархины судасны эмгэг, эпилепси юмуу тархины үрэвсэлт өвчин, тэнэгрэл, нугасны гэмтэл болон нугасны эмгэг болно. Даатгалын нөхөн олговор авах боломжтой байсан ч тооцооллын тоо хязгаартай байх тул дэлгэрэнгүй мэдээллийг эмчилгээний хяналтын албанаас (280-7058) тоот утсаар лавлана уу.
Ердийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулдаг боловч "Эрүүл мэндийн үндэсний даатгалын нөхөн олговорын стандартын тухай журам " 9 дүгээр зүйлийн 1-д заасан нөхөн олговор авах хүрээнээс хасагдсан тохиолдол, шууд хамрагдах үйл ажиллагаа болон энгийн амьдралд бэрхшээлгүй байх тохиолдолд хэрэгжүүлэх ба ашигласан үйлдэл болон материал, дээд зэрэглэлийн өвчтөний өрөөний төлбөрийн зөрүү, хоолны үнэ, MRI, PET, эхо шинжилгээ, зарим нэг эмийн бодис болон материал зэргийг хэлэх бөгөөд нөхөн олговоргүй гэсэн эмчилгээний төлбөрийг өвчтөн бүгдийг хариуцан төлөх ёстой.
Яаралтай тусламж шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн тооцоонд хамаарагч эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай өвчтөнд анхны тусламж болон эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн бол анхны өдрөөс тооцоо хийх боломжтой бөгөөд яаралтай тусламж шаардлагагүй өвчтөнүүдээс болж яаралтай тусламжын тасаг ачаалалтай болохоос сэргийлэх үүднээс улсын бодлогоор бүртгэлийн зардлаас гадна хураамж авдаг. Яаралтай тусламжын эмчилгээний зардал нь яаралтай тусламжын байгууллагын төрөл зэрэглэлээс хамаарсан татвар ноогдох ба яаралтай тусламжийн төвийн хувьд 60840 вон байна. Яаралтай тусламж шаардлагатай шинж тэмдэг болон үүнтэй төстэй шинж тэмдэгт хамаарахгүй тохиолдолд та яаралтай тусламжийн эмчилгээний зардлаа өөрөө бүгдийг хариуцан төлөх шаардлагатай.
Чүнгнам их сургуулийн Анагаахын Анатомийн тэнхим рүү утасдаж лавлана уу
☎ 042) 580-8205, 8201
Чүнгнам их сургуулийн эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зохицуулагчтай холбоо барина уу.
☎ 042) 280-7994, 7235