본문 바로가기 대메뉴 바로가기

CNU HOSPITAL

Өвчтөний эрх болон үүрэг

Өвчтөний эрх

Эмчилгээ хийлгэх эрхтэй

Өвчтөн нь өөрийн эрүүл мэндээ хамгаалах, сайжруулах үүднээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрхтэй бөгөөд хүйс·нас·шашин шүтлэг·албан тушаал·эдийн засгийн нөхцөл байдлаас зэргээс шалтгаалан эрүүл мэндийн талаарх эрх зөрчигдөх ёсгүй бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нь зүй ёсонд нийцсэн шалтгаангүйгээр эмчилгээ хийхээс татгалзах ёсгүй.

Мэдэх эрхтэй, өөрөө шийдэх эрхтэй

Өвчтөн нь хариуцагч эмч, сувилагч зэрэг ажилтнаас өвчний байдал, эмчилгээний арга, анагаах ухааны судалгаанд хамрагдаж байгаа эсэх, эрхтэн шилжүүлэн суулгах эсэх, гаж нөлөө зэрэг цаашдын үр дүн болон эмчилгээний зардлын талаар хангалттай тайлбар сонсож тодорхой асууж лавлаж болох бөгөөд зөвшөөрөл шаардлагатай бол зөвшөөрөх эсэхээ шийдэх эрхтэй.

Нууцаа хадгалуулах эрхтэй

Өвчтөн нь эмчилгээтэй холбоотой биеийн болон эрүүл мэндийн нууц, хувийн амьдралын нууцаа хадгалуулах эрхтэй бөгөөд эмнэлгийн ажилтан болоод эмнэлгийн байгууллага нь өвчтөний зөвшөөрлийг авах юмуу гэмт хэргийн байцаалт зэрэг хууль тогтоомжид зааснаас өөр бусад тохиолдолд нууцыг задруулах, зарлах мэдэгдэх ёсгүй.

Зєвлєгєє авах·зохицуулалт хйиж өгөхийг хүсэх эрхтэй

Өвчтөн нь эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд БНСУ-ын эмнэлгийн маргаан зохицуулах төв зэрэг байгууллагад зөвлөгөө авах, зохицуулалт хийж өгөхийг хүсэж болно.

Өвчтөний үүрэг

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд итгэлтэй, хүндэтгэлтэй хандах үүрэг

Өвчтөн нь өөрийн эрүүл мэндийн холбогдолтой мэдээллийг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдэд үнэн зөв мэдээлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн эмчилгээний төлөвлөгөөнд найдвар тавин, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Зүй зохисгүй арга замаар эмчилгээ хийлгэхгүй байх үүрэг

Өвчтөн нь эмчилгээ эхлэхээс өмнө өөрийн хэн болохоо хэлж тодруулах ёстой бөгөөд бусдын нэр дээр эмчилгээ хийлгэх зэрэг хуурамч юмуу зүй зохисгүй арга замаар эмчилгээ хийлгэхгүй байх ёстой.

Эмнэлгийн дотоод холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэг

Өвчтөн нь эмнэлгийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх, ажиллагсад болон бусад өвчтөнүүдийг хүндэтгэх, эмнэлэгтэй байгуулсан гэрээнийхээ дагуу мөнгө санхүүгийн үүрэг хариуцлагаа хүлээх ёстой.