Gamma Knife Perfection нь тархины зүсэлт, ерөнхий мэдээ алдуулалт гэх мэт уламжлалт мэс заслын хязгаарлалтыг даван туулж энерги бүхий гамма туяаг ашиглан зүсэлтгүй, хэсгийн мэдээ алдуулалтаар бүрэн авах боломжгүй байсан эмгэгийг хүндрэлгүйгээр хурдан хугацаанд эмчлэх боломжтой болов.
Улам нарийссан хагалгааны төлөвлөгөөт хөтөлбөр нь өмнө хэрэглэж байсан дугуй хэлбэрийн цацраг туяаны зурвасны хэлбэрийг өвчний хэлбэрээс шалтгаалж янз бүрээр өөрчлөх болсон нь улам нарийн тохирсон цацраг туяаг хэрэглэж эмгэгт хүрэхээс гадна орчны эрүүл эд эсийг ч хамгаалж чадах болно.
MRI, CT, ангиографи (Angio ) PET болон MEG зэрэг дүрст шинжилгээг гамманайпи мэс заслын үед хамт ашиглаж эмчилгээний төлөвлөгөө боловсруулах боломжтой. Дээрх шинжилгээнүүд нь өвчний байрлалыг олж илрүүлэхээс гадна орчны эд эс мэдрэлийг нарийн хянаж хамгаалахад тусалдаг.
Өмнөх аппарат шиг өвчтний хүзүү хөдөлгөх биш ор бүхэлдээ хөдөлж тодорхой байрлалд шилжсэнээр өвчтний хүзүү, мөрөнд үүсэх эвгүй байдлыг багасгах талтай. Мөн дуулганы дотор тал өргөн болсноор илүү ая тухтай эмчилгээг хийлгэх боломжтой юм
Дуулгыг албаар солих хэрэггүй бөгөөд эмчилгээний төлөвлөгөөиий дагуу дуулга автоматаар солигдсоноор эмчилгээний хугацаа илүү богиноссон болно. Урьд өмнө хэрэглэж байсан гамманайпитай харьцуулахад эмчилгээний хугацаа 30 минутаас 1 цаг орчим богиноссон илүү ая тухтай, хурдан эмчилгээ үйлчилгээ хийлгүүлэх боломжтой болоод байна.