본문 바로가기 대메뉴 바로가기

CNU HOSPITAL

Томотерапи

THOMOTHERAPY Томотерапи
  • Хамгийн сүүлийн үеийн өндөр нарийвчлал бүхий бүх биеийн хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж Томотерапи
  • Томотерапи гэдэг нь?

    Эдийн зүсэм(TOMO) болон эмчилгээ(THERAPY) гэсэн нийлмэл үг бөгөөд Image Guided Radiation Therapy(IGRT) эмчилгээ болон Intensity Modulated Radiation Therapy (IMRT) эмчилгээг өөрчилсөн сүүлийн үеийн боловсронгуй хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж юм.

THOMOTHERAPY Томотерапи

THOMOTHERAPY танилцуулга

  • Томотерапи гэдэг нь эдийн зүсэм(TOMO) болон эмчилгээ(THERAPY) гэсэн нийлмэл үг бөгөөд Image Guided Radiation Therapy(IGRT) эмчилгээ болон Intensity Modulated Radiation Therapy (IMRT) эмчилгээг өөрчилсөн сүүлийн үеийн боловсронгуй хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж юм.
  • Томотерапийн төхөөрөмж нь дотроо (MVCT ) гэгдэх компьютерыг агуулах бөгөөд эмчилгээний явцад CT –г шууд хийж хавдрын байрлалыг тодорхой олж хянах боломжтой туяа эмчилгээ юм. Түүнчлэн multi-leaf collimator-оос үүсгэгдэх цацраг идэвхт туяаны зурвасууд 360 хэмээр шарах онцлогтой эмчилгээ юм. Мөн хавдрыг эмчлээд зогсохгүй хавдрын хэмжээ багасаж буйг дүрс бичлэгиийн тусламжтайнаар давхар хянах боломжтой.
  • Энэхүү арга нь цацраг туяаны эмчилгээний үр дүнг улам сайжруулах төдийгүй гаж нөлөө багатайгаараа хорт хавдартай өвчтнүүдэд хүсэл тэмүүлэл бүхий ирээдүйг өгч чадах гайхалтай эмчилгээний арга хэмээгдэж байна.

Томотерапийн онцлог

Image Guided Radiation Therapy (IGRT)

Томотерапи нь дотор байрлах компьютероор хэсэгчилсэн зураг авалт хийж эмчилгээний явцад хавдрын 3 талт дүрс бичлэгийг цуглуулснаар хавдрын байрлал ба эмчилгээ хийх хэсгийг сайн хянах боломжтой бараг алдаагүй нарийн тодорхой туяа эмчилгээ хийх боломжтой.

Intensity Modulated Radiation Therapy (IMRT)

Тусаж буй туяаг орон зайгаар хуваарилж хавдрын хэсэгт хэрэгцээт хэмжээгээр зохицуулан өгснөөр эмчилгээний үр дүн сайжирч, гаж нөлөө багасгах сайн талтай юм

Stereotactic Radiosurgery & Radiotherapy (SRS/SRT)

Биед мэс заслын багаж хэрэглэхгүйгээр өвдөлтгүй, цусгүй туяагаар хагалгаа хийх боломж бүхий мэс засал/ эмчилгээ хийх боломжтой.

Adaptive Radiation Therapy(ART)

Туяа эмчилгээ хийх хугацаанд CT дүрс бичлэгээр хавдрын хэмжээний өөрчлөлтийг хянаж чадах болсноор эмчилгээний үр дүнг түргэн шуурхай мэдэж болохоос гадна цаашдын эмчилгээний төлөвлөгөөгөөр хавдрын хэмжээг хүссэнээрээ өөрчлөх боломжтой.

Төрөл бүрийн хавдрыг нэгэн зэрэг эмчлэх

Биеийн энд тэнд үсэрхийлсэн хорт хавдрын тохиолдолд ч нэгэн зэрэг эмчилгээ хийх чадвартай тул хорт хавдрын үр дүнтэй эмчилгээг хийх боломжтой.

Томотерапи ашиглалт хавдар

Тархины хавдар

  • Тархины хорт хавдар : үндсэн хавдар ,үсэрхийлсэн хавдар
  • Тархины хоргүй хавдар : сонсголын мэдрэлийн ширхэгийн хавдар,тархины хальсны хавдар, краниофарингиома, өнчин тархины хавдар

олгой ,хүзүүний хавдар

Хамар залгиурын хөндийн хорт хавдар, амны хөндий залгиурын хорт хавдар, залгиурын доод хэсгийн хорт хавдар, нүдний аяганы хорт хавдар, дээд эрүүний хорт хавдар, тархины суурийн хавдар, бамбай булчирхайн хорт хавдар

Биеийн хэсгийн хорт хавдар

  • Түрүү булчирхайн хорт хавдар, уушгины хорт хавдар, элэгний хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, хоол боловсруулах эрхтний системийн хорт хавдар, хөхний хорт хавдар, умайн хорт хавдар, өндгөвчний хорт хавдар
  • Нурууны хавдар: үсэрхийлсэн хавдар,үндсэн хавдар,тархины хатуу хальсны хавдар, нурууны мэдрэлийн ширхэгийн хавдар

Цусны хавдар

Цусны хорт хавдартай өвчтний ясны чөмөг шилжүүлэх бэлтгэл(бүх биеийн ясны чөмөгний цацраг туяат тарилга хийх), лимфийн хавдар

Тархины судасны өвчин

Тархины судасны гажиг& тархины хөндийн судасны гемангиом (cavernous hemangioma)

Томотерапийн явц

  1. Томотерапийн эмчилгээний төлөвлөгөө гаргахын тулд CT(Planning CT) шинжилгээ хийх
  2. Уг CT шинжилгээнд эмчилгээ хийх хавдар болон хамгаалах эрүүл эдийг тэмдэглэх
  3. Томотерапийн эмчилгээний төлөвлөгөө гаргахын тулд компьютероор хамгийн тохиромжтой эмчилгээний төсөл зохиох
  4. Эмчилгээний өмнө Томотерапийн эмчилгээний төхөөрөмжөөр CT зураг авч хавдрын байрлал болон өвчтөний байрлалыг хянах
  5. Эмчилгээний байрлалыг засаж Томотерапийн эмчилгээ хийх