본문 바로가기 대메뉴 바로가기

CNU HOSPITAL

ПЭТ/ КТ Позитрон эмиссион компьютерт томографи

PET/CT буюу ПЭТ/КТ(Позитрон эмиссион компьютерт томографи)

PET нь ердийн эсээс илүү хорт хавдрын эс нь глюкоз ихээр хэрэглэдэг онцлог дээр тулгуурласан цөмийн анагаах ухааны салбарын хамгийн сүүлийн үеийн оношлогооны тоног төхөөрөмж юм. Глюкозонд позитрон ялгаруулагч цацраг идэвхт бодисыг(F-18) холбон биеийн гаднаас тарилгаар дамжуулан оруулахад хорт хавдрын эс глюкозыг өөртөө татаж залгих ба үүнийг төхөөрөмж илрүүлэн хорт хавдрыг хаана байрлаж байгаа эсэхийг мэдэх болно.

PET/CT буюу ПЭТ/КТ(Позитрон эмиссион компьютерт томографи)
  • PET нь хорт хавдарын эсийн бодисын солилцооны гэнэтийн идэвхжлийг үнэлэн онош тогтоох тул эрхтэн болон эмгэгийн хэлбэрийн өөрчлөлт ба хэмжээг тодорхойлж болох Компьютер томографийн /КТ/ шинжилгээ юмуу MRI(Соронзон резонансын дүрслэл) шинжилгээтэй харьцуулахад хэмжээгээрээ бага боловч хортой чанарын хувьд өндөр хорт хавдрыг хурдан хугацаанд нарийн тодорхой оношлох боломжтой байдаг. Түүнчлэн бүх биеийн шинжилгээг хийх боломжтой бөгөөд биеийн аль ч хэсэгт байрлаж болох хорт хавдрыг эрт үед нь оношлох болон хорт хавдрын үсэрхийллийг илрүүлж, эмчилгээний дараа дахилт өгсөн эсэхийг хянаж бас эмчилгээний үр дүнг илүү сайжруулахад ач холбогдолтой болно.
  • PET/CT нь үндсэн PET аппарат КT ба MRI-тай харьцуулахад өвчин эмгэгийн байрлалыг биеийн анатомын байрлалын хувьд тохируулж чаддаггүй байсан сул талыг арилгахын тулд PET дээр КT-г угсарч хийсэн эмнэлгийн шинэ аппарат билээ. КT–ийн дүрс бичлэгийг доод талд зургаар буулгаж дээр нь PET-н дүрс бичлэгийг хавсарснаар PET–с илэрсэн өвчний байрлал ба хэмжээг тодорхойлох боломжтой юм.
  • Тус эмнэлгийн PET/CT нь дэлхийд алдартай GE Medical пүүсийн PET тул дээд зэргийн дүрс бичлэг ба 16-хэсгийн КT бүхий хамгийн сүүлийн үеийн загварын аппарат юм.

ПЭТ/КT ашиглалт

Төрөл бүрийн хорт хавдар

Төрөл бүрийн хорт хавдрын эрт оношлолт, хавдрын явц болон нэвтчилтийн хүрээ, хорт хавдрын хорт байдлын түвшин, хорт хавдрын алсын үсэрхийлэл байгаа эсэх, хорт хавдрын эмчилгээний үр дүнг үнэлэх, хорт хавдрын дахилт өгсөн эсэхийг үнэлэх болон аль хэсэгт буйг ялган оношлох

Мэдрэл ,сэтгэцийн өвчин

Эпилепси, тэнэгрэл(альцхаймерын өвчин), тархины саа, сэтгэцийн эмгэг(сэтгэл гутрал, үл ялих зовлонт үзэгдлийн эмгэг буюу түгшүүр, шизофрени), тархины судасны эмгэгүүд

Зүрх судасны өвчин

Зүрхний шигдээс (инфаркт) ба зүрхний бах өвчин Зүрхний булчингийн амьдрах чадварыг үнэлэх

Эрүүл мэндийн даатгалын хамрал

2006 оны 6-р сарын 18–наас PET/CT шинжилгээ эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт авах болсон.

Эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээ

  • Төрөл бүрийн хорт хавдрууд (хатуу хавдар)

    Эрт оношлох болон клиник үе шат, мэс заслын дараах явцыг хянах шинжилгээ, хорт хавдрын химийн эмчилгээ/ туяа эмчилгээний явц болон үр дүнг хянах, химийн эмчилгээ/ туяа эмчилгээний дараах явцыг хянах шинжилгээ, туяа эмчилгээний төлөвлөгөө гаргах, Дахилт өгсөн эсэхийг хянах

  • Хэсэгчилсэн эпилепсийн уналт таталт

    Мэс заслын өмнө болон дараа

  • Цусны эргэлт хомсдлын гаралтай зүрхний өвчин ба зүрхний булчингийн амьдрах чадварыг үнэлэх

    Мэс заслын үед/мэс заслын өмнө ба дараа

  • Эрүүл мэндийн даатгалын хамрал болох даатгалын хамрах хүрээ[Эрүүл мэндийн даатгалын үнэлгээний газар, үнэлгээний мэдээлэл 2015-196 тоот] харна уу

Шинжилгээний хүсэлт ба дараалал(2 цаг орчим зарцуулагдана)

  • PET/CT шинжилгээ хийхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөх ба эмчлэгч эмчийн зөвшөөрөл заавал авах хэрэгтэй.
  • Өөр эмнэлэгт PET/CT шинжилгээний хүсэлт гаргасан тохиолдолд цөмийн оношлогооны төв ба бүртгэлийн хэсэг рүү утасдах эсвэл шинжилгээний төвтэй холбогдон өвчтний тухай мэдээлэл болон дүрс бичлэгийн шинжилгээг хамт илгээвэл PET/CT-н хариу ба оношлогоонд тустай байх болно.
  • Эрүүл мэндийн шинжилгээ ба хавдрын шинжилгээгээр PET/CT –г хийхийг хүсэж байгаа бол эрүүл мэндийг дэмжих нэгдсэн төвтэй холбогдохыг хүсэж байна.
  1. PET/CTшинжилгээний захиалга өгөх болон бүртгэл тооцоо хийх (PET/CT төвөөс анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авах)
  2. Шинжилгээний өмнөх байдал болон аюулгүй байдал (шаардлагатай бол эмчтэй уулзаж болно)
  3. Тарилга хийлгээд 50минут тайван байх
  4. PET/CT шинжилгээ (20~30 минут орчим)
  5. Тухайн тасгийн хариуцагч эмчээс PET/CT үр дүнгээ лавлах

Шинжилгээний анхаарах зүйлс

PET/CT шинжилгээний захиалга өгсөн өвчтөн нь цөмийн оношлогоо шинжилгээний тасгийн бүртгэлийн цонхноос шинжилгээний тухай зааварчилгааг заавал авна уу.

  • Шинжилгээнд бэлтгэх үеэс эхлээд дуустал 2 цаг орчим зарцуулагдана.
  • Төлөвлөсөн цагаасаа 30 минутын өмнө ирэх хэрэгтэй.
  • Шинжилгээний өмнөх өдөр оройн хоол идсэний дараа хоол идэхийг хориглоно
  • (чихэргүй цэвэр ус ууж болох боловч болж өгвөл их хэмжээгээр уухгүй байх шаардлагатай)
  • Шинжилгээний өмнөх өдөр хүнд дасгал хийж болохгүй ба ялангуяа их ярих, бохь зажлах зэрэг булчингийн үйл ажиллагаа шаардсан үйлдэл хийхгүй байх хэрэгтэй.
  • Чихрийн шижин өвчтэй хүний хувьд урьдчилж хэлэх хэрэгтэй.
  • Цусан дахь чихрийн хэмжээ хэлбэлзэлтэй тохиолдолд шинжилгээ удаашрах эсвэл хийж болохгүй тохиолдолд хүрч ч болно.
  • Эмийн бодис(гэрэлтүүлэгч) хэрэглэдэг шинжилгээний (CT, MRI болон бусад гэрэлт зураг авах флюрососкопийн шинжилгээ) хувьд 2-с дээш хоногийн завсарлагатай хийлгэх хэрэгтэй
  • PET/CT шинжилгээ хийлгэх захиалга өгөх өдөр товлохдоо урьдчилж мэдэгдэх хэрэгтэйPET/CT шинжилгээ хийлгэх захиалга өгөх өдөр товлохдоо урьдчилж мэдэгдэх хэрэгтэй
  • Байнга уудаг эмүүдээ ууж байхад болно.
  • (Захиалга өгөх өдөр товлохдоо урьдчилж хэлэх хэрэгтэй)
  • PET/CT шинжилгээний өмнө давсгаа суллах хэрэгтэй.
  • Шаардлагатай тохиолдолд давсганд гуурс тавьж шээс авах ба ийм тохиолдолд нэмэлт төлбөр төлөх болно.
  • PET/CT шинжилгээ товлосон өдрөө өөрчлөх ба цуцлах бол товлосон өдрөөс өмнө PET/CT төвд очих захиалгын өдрийнхөө үдээс өмнө хүртэл хугацаанд утсаар холбоо барина уу.