본문 바로가기 대메뉴 바로가기

CNU HOSPITAL

Мэндчилгээ

Чүнгнам их сургуулийн эмнэлгийнцахим хуудсанд тавтай морилно уу.
President of Chungnam National University Hospital Hwanjoong Yoon

Манай эмнэлэг нь 1972 онд төвийн бүсдээ хамгийн анхны сургалтын эмнэлгээр гараагаа эхлэн энэ хугацаанд идэвхтэйгээр дэвшин хөгжиж ирсэн бөгөөд шилдэг эрдэмтэн багш нар, орчин үеийн тэргүүний тоног төхөөрөмжөөр тоноглогдон хайр ба чин сэтгэлээрээ өвчтнүүдийнхээ эмчилгээнд хүч тавин өөрчлөлт шинэчлэлтийг өөрийн зорилгоо болгож ирсэн билээ.

Цаг мөч бүрийд өөрчлөгдөн шинэчлэгдэж буй эмнэлгийн орчинд дасан зохицохын тулд ойлгоход бэрх орчин үеийн эмнэлгийн онол ба арга барилыг урьтал болгохоос илүү анхаарал халамж сэтгэл гарган сүүлийн үеийн удирдлагын арга барилыг хэрэгжүүлээд зогсохгүй өвчтөнд үзүүлэх үйлчилгээний арга хэмжээг төгөлдөржүүлэх программаар дамжуулан дуртайгаар зорин ирж үйлчлүүлж болох эмнэлгийг бий болгохын төлөө бүх хүч чадлаа дайчилж байна.

Чүнгнам их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн шинэчлэл гэсэн цаг үеийн шаардлагад нийцүүлж иргэдийн эрүүл мэнд ба аз жаргалыг сахин хамгаалах улсын их сургуулийн эмнэлгийн үндсэн үүрэгтээ үнэнч байхын тулд ‘эдийн засгийн хувьд хүчирхэг эмнэлэг’ ‘үйлчлүүлэгчийг төв болгосон эмнэлэг’ ‘онцгой эмнэлэг’ зорилготойгоор нутгийн оршин суугчиддаа итгэл найдвар өгч хайр авсан бахархам эмнэлэг болж энэ бүхний төлөө удирдлагын зохистой арга барил, бусдаас ялгарсан эмчилгээ үйлчилгээ, сургалт эрдэм шинжилгээний үйл ажилгаагаа эрчимжүүлснээр өвчтөн сэтгэл тайван эмчлүүлж болох эмнэлэг болохын тулд хичээж байна.

Манай эмнэлгийн цахим хуудас нь та бүхнийг янз бүрийн эмнэлгийн мэдээлэл ба эмчилгээний тав тухтай байдлаар хангаж чадах нээлттэй орчин байгаасай гэж хүсэхийн зэрэгцээ ямагт манай Чүнгнам их сургуулийн эмнэлэгт найдвар ба урам зориг өгч байдаг та бүхэндээ дахин гүн талархалаа илэрхийлж цаашид ч үргэлжийн анхаарал халамжаа хандуулж байхыг хүсэж байна.