본문 바로가기 대메뉴 바로가기

CNU HOSPITAL

эмнэлгийн бүртгэлийн хуулбар / CD-ний хуулбар

Эмчилгээний түүхийн хуулбар(шинжилгээний дүгнэлтийг оролцуулан) олгох

01. Эмчилгээний түүх(CD) хуулбарлах цонх нэг цэгийн One-Stop олголт

Тухайн эмчилгээний тасаг

Дотрын тасаг,мэс заслын тасаг, хүүхэд өсвөр үеийн эмчилгээний тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, чих хамар хоолойн тасаг, мэдрэлийн тасаг, шүдний тасаг, мэдээ алдуулалт өвдөлт намдаах эмчилгээний тасаг, цөмийн оношлогоо эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн тасаг, хавдрын туяа эмчилгээний тасаг, өрхийн эмчилгээний тасаг, арьсны тасаг, гэмтлийн мэс заслын тасаг, нүдний тасаг, урологийн тасаг, эх барих эмэгтэйчүүдийн тасаг, цээжний хөндийн мэс заслын тасаг, сэтгэцийн эрүүл мэндийн тасаг, сэргээн засах эмчилгээний тасаг

  • эмчилгээний түүхийг хуулбарлах хураамж: 5 хуудас хүртэл (1 хуудас нь 1000 вон / 6 хуудаснаас эхлээд 1 хуудас нь 100 вон)
  • CD бичлэг: 10000 вон
  • DVD бичлэг: 20000 вон (видеоны хэмжээнээс хамаарч ангилна)
  • Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдээлэл 2017-166 (2017 оны 9-р сарын 19) "Эрүүл мэндийн байгууллагуудын баримтын хураамжийн жагсаалт болон хэмжээний жишиг" –ийг дагаж мөрдөнө.

Холбогдох хууль тогтоомж

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйл нууцийг задруулахыг хориглох, эрүүл мэндийн тухай хуулийн 21 дүгээр зүйл баримт бичиг унших г.м.

Эмчилгээний түүхийн хуулбар олгоход шаардлагатай бичиг баримт

  • Өвчтөн өөрөө хүсэлт гаргахад: биеийн байцаалт (иргэний үнэмлэх, гадаадын иргэний үнэмлэх, паспорт, жолооны үнэмлэх түүнээс гадна олон нийтийн байгууллагаас авсан өөрөө мөн болохыг гэрчлэх баримт)
  • Асран хамгаалагч хүсэлт гаргах тохиолдолд: Өвчтөний биеийн байцаалт, асран хамгаалагчийн биеийн байцаалт, гэр бүлийн хамааралтай болохыг батлах баримт бичиг
  • Өвчтөн насанд хүрээгүй тохиолдолд: Асран хамгаалагчийн биеийн байцаалт, гэр бүлийн хамааралтай болохыг батлах баримт бичиг
  • Төлөөлөх хүний хувьд(даатгалын компани, гэр бүлийн хамааралгүй гадны хүн)хүсэлт гаргах тохиолдолд: Өвчтөний биеийн байцаалтын хуулбар(гэхдээ, өвчтөн 17 наснаас доош настай байх тохиолдлыг оролцуулахгүй), төлөөлөх хүний биеийн байцаалт, өвчтөн өөрөө гарын үсэг зурсан зөвшөөрлийн бичиг болон итгэмжлэх(зөвхөн, өвчтөн 14 наснаас доош настай байх тохиолдолд хууль ёсны төлөөлөгч бичиж, гэр бүлийн хамааралтай болохыг батлах баримт бичиг г.м хууль ёсны төлөөлөгч болохыг батлах баримт бичиг)