본문 바로가기 대메뉴 바로가기

CNU HOSPITAL

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх заавар

Эмнэлэгт хэвтэхэд бэлтгэх зүйлс

Ариун цэврийн хэрэгсэл (шүдний сойз, шүдний оо, алчуур, саван г.м), усны аяга, ус буцалгагч, ариун цэврийн цаас, шаахай болон бусад хувийн эд зүйлсээ бэлдэнэ үү.

Хоолны цаг

▶ Өглөө: 7: 30 ▶ Өдөр: 12: 00 ▶ Орой: 18: 00

  • Хоолны ширээ нь оронд бэхлэгдсэн байна.
  • Нийтийн хөргөгчинд таглаатай сав хэрэглэж цэвэр нямбай ашиглана уу.
  • Ундны усаа хоолны өрөөний ус цэвэршүүлэгчээс авч болно.

Эргэлтийн цаг

  • Ажлын өдөр: үдээс хойш 18: 00-20: 00 цаг
  • Хагас бүтэн сайн· албан ёсны амралтын өдөр: үдээс өмнө 10: 00-12: 00 цаг, үдээс хойш 18: 00-20: 00 цаг
  • Хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийг хурдан эдгэрэхэд туслах болон, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах зорилгоор тогтоосон эргэлтийн цагийг дагаж мөрдөнө үү.
  • Биеийн эсэргүүцэл султай хүүхдүүдийн хувьд эмнэлгийн эмгэг үүсгэгч нянгийн халдварт өртөж болох эрсдэл өндөр байх тул эргэлтээр ирэгсэд аль болох хүүхэд дагуулж ирэхгүй байхад анхаарна уу.
  • Халдвараас сэргийлэхийн тулд савтай цэцэг болон, амьд цэцэг авчрахыг хориглоно.

Орны цагаан хэрэглэл болон өвчтөний хувцас

  • Орны цагаан хэрэглэл болон өвчтөний хувцас солих: долоо хоногт хоёр удаа (үдээс хойш 13:00~ 16:00 цаг)
  • Эмнэлгээс гарах үедээ өвчтөний хувцас, дэр, хөнжил зэргээ орон дээрээ орхино уу.
  • Эмнэлгээс гарах үедээ өвчтөний хувцас шаардлагатай бол сувилагчид худалдаж авах хүсэлт гаргаж болно.

Яаралтай дуудлагын арга

  • Яаралтай тусламж хэрэгтэй юмуу шаардлага гарсан үед яаралтай тусламжийн дуудлагын товчлуурыг дарна уу.
  • Дуудлагын товчлуур нь орны толгойн дээд талд, жорлонгийн хананд, шүршүүрийн өрөөний хананд байдаг.

Осол аюулаас урьдчилан сэргийлэх

Осол аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлсийг анхаарна уу.

  • 1) Өвчтөн унахаас сэргийлж, өвчтөний орны хашлагыг босгож, хашлагыг давж гарахгүй байх хэрэгтэй.
  • 2) Хулгайд алдахаас сэргийлж бэлэн мөнгө болон үнэт зүйлсийн хувьд Хана банкаар үйлчлүүлнэ үү.
  • 3) Галын аюулаас сэргийлэхийн тулд эмнэлэгт дотор шатамхай бодис, цахилгаан халаагуур, халдаг гудас, хоол хийх багаж хэрэгсэл ашиглахыг хориглоно.
  • 4) Гал гарсан үед анхаарах зүйлс: Тэр даруйд сувилагчдын хэсэгт мэдэгдэж, галыг унтраах болон гал гарсан газраас холдохдоо сувилагчийн зааврыг дагаж мөрдөнө үү.

Оношийн магадлагаа, эмчийн дүгнэлт

Хэрэв танд шаардлагатай бол 2 ~ 3 хоногийн өмнө иргэний үнэмлэх эсвэл биеийн байцаалтаа бэлдэн сувилагчдын хэсэгт хэлж дүн бүртгэлийн албаны бичиг баримт олгох цонхонд очиж авна уу.

Эмчилгээний түүхийн хуулбар авахад шаардагдах баримт бичиг

  • Өвчтөний хүсэлт бичиг: Өвчтөний биеийн байцаалт шаардлагатай.
  • Өвчтөний гэр бүлийнхний хүсэлт бичиг: Өөрийн болон өвчтөний биеийн байцаалт, гэр бүлийн хамааралтай болохыг нотлох бичиг баримт, өвчтөний зөвшөөрлийн бичиг шаардлагатай.

Халдвараас сэргийлэх

  • Тарилга хийлгэсний дараа хэрэглэсэн хөвөн, самбай, живх зэргийг халдварлагдсан хог хаягдлын хайрцганд ялгаж хийнэ үү.
  • Өвчтөнтэй уулзахдаа гараа угаах юмуу гар ариутгагч хэрэглэнэ үү.

Гадагш гарах зөвшөөрөл

Хэрэв та гадагшаа гарахыг хүсвэл сувилагчаасаа асууж эмчээсээ гадагш гарах зөвшөөрөл авна уу.

Эмнэлгээс гарах заавар

  • Эмнэлгээс гарах нь эмчийн зааврын дагуу нэг өдрийн өмнө шийдэгддэг(нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно).
  • Сувилагчаас эмнэлгээс гарах талаар заавар авч дүн бүртгэлийн албаны(төв байрны 1 давхар, хүүхдийн эмнэлгийн 1 давхар, өндөр настны эрүүл мэндийг хамгаалах эмчилгээний төвийн 1 давхар, сэргээн засах болон үе мөчний үрэвслийн төвийн 1 давхар) эмнэлэгт хэвтэхㆍэмнэлгээс гарах бүртгэлийн цонхонд очиж бүртгэл хийлгэн эмээ сувилагчдын хэсгээс авна уу.
  • Эмчилгээний захиалгаа сувилагч эсвэл тухайн эмчилгээний тасгаас захиалга өгөх өдрөө сонгон төлбөр тооцоогоо хийнэ.

Тав тухтай байдлыг хангах үйлчилгээний газрууд

  • Хэвтэн эмчлүүлэх тасаг : нийтийн бие засах газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие засах газар, шүршүүрийн өрөө, нийтийн амрах өрөө (автомат машин, зурагт, төлбөрт компьютер гэх мэт), хоолны өрөө (ус цэвэршүүлэгч, бичил долгионы зуух, угаалтуур), бохирдсон хаягдлын өрөө(ялгаж хаяна уу)
  • Төв байр 1 давхар : Кофешоп, Хана банк, 24 цагийн дэлгүүр (CU), эмнэлгийн эд зүйлсийн дэлгүүр, Tous Les Jours гэх мэт.
  • Төв байр газар доорх 1 давхар : Хятад хоолны газар(Mr хаан), Япон хоолны газар (Мisoya), Солонгос хоолны газар гэх мэт.

Автомашины зогсоолын үйлчилгээний заавар

  • Автомашины зогсоолын зааварчилгааг харна уу.
  • Амбулаторийн эмчилгээ: 4 хүртэл цаг үнэгүй (эмчилгээний тасалбар дээрх баркод)
  • Хэвтэн эмчлүүлэгчийн асран хамгаалагч: Эмнэлэгт хэвтэх болон эмнэлгээс гарах бүртгэлийн цонхонд автомашиныхаа дугаарыг бүртгүүлснээс хойш өдөрт 4 цаг үнэгүй зогсоно.

Санал гомдол барагдуулах

Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ямар нэг гомдол, бэрхшээл гарвал ахлах сувилагч, түүнчлэн хариуцагч сувилагч, зөвлөх утас (☎280-8585), интернэт (www.cnuh.co.kr), нээлттэй зөвлөгөөны өрөөний ажилтантай уулзах болон санал хүсэлтийн хайрцгыг ашиглана уу.

Асрамжлагч авах заавар

Хэрэв та асрамжлагч авах үйлчилгээний талаар сонирхож байвал (☎280-8058) утсаар холбогдоно уу.

Амбулаторийн эмчилгээний захиалга өгөх заавар

Утсаар захиалга өгөх : 1599-7123

Шашны сайн санааны үйлчилгээний өрөөний заавар

  • Христын шашин : Хүүхдийн эмнэлгийн байр газар доорх 1 давхар (☎280-7919)
  • Бурханы шашин : Хүүхдийн эмнэлгийн байр газар доорх 1 давхар (☎280-7448)
  • Католик шашин : Хүүхдийн эмнэлгийн байр газар доорх 1 давхар (☎280-7401)