본문 바로가기 대메뉴 바로가기

CNU HOSPITAL

Захиалга өгөх

Захиалга

Эмчилгээний захиалга өгөхдөө эмнэлэгт ирж захиалга өгөх юмуу утас эсвэл факсаар захиалга өгч болно.

Захиалга өгөөгүй өвчтөн эмнэлэгт ирсэн тохиолдолд тухайн өдөр үзлэг хийлгэх эмчилгээний тасгийн эмчилгээний захиалгын байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэх боломжтой эсэх нь тодорхойгүй байх тул урьдчилан захиалга өгөх шаардлагатай.

  • Анх удаагаа захиалга өгөхдөө өвчтний хувийн мэдээлэл (иргэншил, нэр(англи, солонгос), төрсөн он сар өдөр(иргэний үнэмлэхний дугаар), өвчтөний хаяг, утасны дугаар), давтан захиалга өгч буй тохиолдолд өвчтөний бүртгэлийн дугаараа л хэлэхэд болно.
  • Цаг: Ажлын өдөр: 09: 00 ~ 18: 00 цаг / хагас бүтэн сайн болон албан ёсны амралтын өдөр: Амарна.
  • Утасны дугаар: (Англи хэл) 82 + 42-280-8429 / (Хятад хэл) 82 + 42-280-6239

Захиалга өгөх үед анхаарах зүйл

  • Зүй зохистой захиалгын соёлыг хэвшүүлэхийн тулд эмчилгээний захиалга өгөх, захиалгын хугацаагаа өөрчлөх, захиалгаа цуцлах тохиолдолд эмчилгээ хийлгэх өдрөөс 2 хоногийн өмнө заавал холбоо барина уу.
  • Хэрэв та захиалгын хугацаагаа өөрчлөх болвол хамт хийгдэх шинжилгээний захиалга байгаа тохиолдолд тусад нь захиалгын хугацаагаа өөрчлөх хүсэлтэй байгаагаа заавал хэлнэ үү.
  • Тухайн өдөр захиалга өгөх боломжгүй бөгөөд эмчилгээний тасгийн байдлаас шалтгаалаад профессорт үзүүлэх захиалга боломжгүй байж болно.

Амбулаторийн эмчилгээний дараалал

БНСУ-ын эрүүл мэндийн даатгалтай гадаадын өвчтөн

  1. Эмчилгээний хүсэлтийн баримт бичиг авах
    (өөр эмнэлэг болон жижиг эмнэлэг)
  2. Эмчилгээний захиалга өгөх
    (утсаар болон шууд биеэр ирж өгөх)
  3. Эмнэлэгт ирэх
    (захиалгатай өдрөө эмнэлэгт ирэх)
  4. Амбулаторийн бүртгэлийн цонхонд тооцоо хийх
    (бүртгүүлэх)
  5. Амбулаторийн үзлэг эмчилгээ хийлгэх
  6. Төлбөр тооцоо хийх
  7. Шинжилгээ хийлгэх/жор авах/тариа хийлгэх
  8. Гэртээ харих

Чүнгнам их сургуулийн эмнэлэг нь дээд шатны нэгдсэн эмнэлэг (3-р шатны эмнэлгийн байгууллага) тул 1, 2-р шатны эмнэлгийн байгууллагаас олгосон эмчилгээний хүсэлтийн бичиг(эмчилгээний хүсэлтийн хуудас) түүнчлэн үзлэг эмчилгээний талаар бичигдсэн эрүүл мэндийн магадлагаа , эрүүл мэндийн үзлэг шинжилгээний дүгнэлтийг эмчилгээ хийлгэх өдрөө өгснөөр даатгалын хөнгөлөлтөө эдлэх боломжтой. Хэрвээ эмчилгээний хүсэлтийн хуудсаа авч ирээгүй бол эмчилгээ хийлгэх боломжтой боловч даатгалын хөнгөлөлтөө эдлэх боломжгүй (эрүүл мэндийн даатгалын төлбөрөө100% өвчтөн өөрөө төлөх) болно.

Анхаарах зүйл: Эмчилгээний хүсэлтийн хуудас нь олгосон өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн магадлагаа нь эмчилгээний хүсэлт гаргасан эмчилгээний тасагт л үзүүлэх боломжтой бөгөөд өөр эмчилгээний тасагт үзүүлэхийг хүсвэл тухайн эмчилгээний тасгийн үзлэг эмчилгээний талаар бичигдсэн эмчилгээний хүсэлтийн хуудсыг дахин авч ирэх шаардлагатай.

  • Эмчилгээний хүсэлтийн хуудас шаардлагагүй тохиолдол: Яаралтай тусламж шаардлагатай өвчтөн/ төрөхөөр ирж буй эмэгтэй/ гемофилитэй өвчтөн/ өрхийн эмчилгээний тасаг/ шүдний тасаг/ сэргээн засах эмчилгээний тасаг(хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан халамжийн тухай хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мэргэжлийн эмчилгээ·дасгал эмчилгээ гэх мэт сэргээн засах эмчилгээ шаардлагатай тохиолдлууд хамаарагдана)
  • Эрүүл мэндийн тэтгэмжинд хамрагддаг(асрамжийн 1-р төрөл, 2-р төрөл) өвчтөн нь нэгдсэн эмнэлгийн эмчилгээний бүх тасаг(2-р шатны тэтгэлэгт эмнэлэг)-ээс олгосон тэтгэлэгт эмчилгээний хүсэлтийг дүн бүртгэлийн хэсэгт эмчилгээний бүртгэл хийлгэх үедээ өгөх хэрэгтэй бөгөөд ингэснээр эмнэлгийн тэтгэлэгт тусламж авах эрхтэй. [1-р шатны буюу анхан шатны эмнэлгийн байгууллагаас(жижиг эмнэлэг) олгосон эмчилгээний хүсэлт нь хүчингүй болно]

БНСУ-ын эрүүл мэндийн даатгалгүй гадаадын өвчтөн

Эмчилгээний хүсэлтийн хуудасгүй утсаар юмуу биеэр ирж эмчилгээний захиалга өгсний дараа эмчилгээ хийлгэх боломжтой. Эмчилгээний захиалга өгөх үедээ зовиураа тодорхой хэлнэ үү.

  1. Эмчилгээний захиалга өгөх
    (утсаар болон шууд биеэр ирж өгөх)
  2. Эмнэлэгт ирэх
    (захиалгатай өдрөө эмнэлэгт ирэх)
  3. Амбулаторийн бүртгэлийн цонхонд тооцоо хийх
    (бүртгүүлэх)
  4. Амбулаторийн үзлэг эмчилгээ хийлгэх
  5. Төлбөр тооцоо хийх
  6. Шинжилгээ хийлгэх/жор авах/тариа хийлгэх
  7. Гэртээ харих
  1. Гадаадын өвчтөн эмчилгээний хүсэлтээ илгээх
    (EMAIL, утас, факс)
  2. Гадаадын эмчилгээний хүсэлтийг бүртгэх
  3. Эмчилгээний төлөвлөгөөний талаар зөвлөгөө өгөх
    (тухайн тасгийн профессороос лавлах)
  4. Хүсэлтэд хариу илгээх
  5. БНСУ-д ирэх эсэх болон эмчилгээний захиалгатай өдрийг тогтоох
  6. БНСУ-д ирэх бэлтгэл хийх
  7. БНСУ-д ирэх болон эмчилгээ хийлгэх
    (эмнэлэгт хэвтэх)
  8. Эмнэлгээс гарах болох нутагтаа буцах