-
Өвчтөнийг төв болгосон,
дээд зэргийн эмчилгээ үйлчилгээ бүхий Чүнгнам их сургуулийн эмнэлэг
PET нь ердийн эсээс илүү хорт хавдрын эс нь глюкоз ихээр хэрэглэдэг онцлог дээр тулгуурласан цөмийн анагаах ухааны салбарын хамгийн сүүлийн үеийн оношлогооны тоног төхөөрөмж юм. Глюкозонд позитрон ялгаруулагч цацраг идэвхт бодисыг(F-18) холбон биеийн гаднаас тарилгаар дамжуулан оруулахад хорт хавдрын эс глюкозыг өөртөө татаж залгих ба үүнийг төхөөрөмж илрүүлэн хорт хавдрыг хаана байрлаж байгаа эсэхийг мэдэх болно.
Томотерапи гэдэг нь эдийн зүсэм(TOMO) болон эмчилгээ(THERAPY) гэсэн нийлмэл үг бөгөөд Image Guided Radiation Therapy(IGRT) эмчилгээ болон Intensity Modulated Radiation Therapy (IMRT) эмчилгээг өөрчилсөн сүүлийн үеийн боловсронгуй хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж юм.
Gamma Knife Perfexion нь тархины зүсэлт, ерөнхий мэдээ алдуулалт гэх мэт уламжлалт мэс заслын хязгаарлалтыг даван туулж энерги бүхий гамма туяаг ашиглан зүсэлтгүй, хэсгийн мэдээ алдуулалтаар бүрэн авах боломжгүй байсан эмгэгийг хүндрэлгүйгээр хурдан хугацаанд эмчлэх боломжтой болов.